Ерөнхий боловсрол : “ХҮҮХЭД НЭГ БҮРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ТЭРГҮҮН ТУРШЛАГА АРГА ЗҮЙ” СЭДЭВТ ОНОЛ ПРАКТИКИЙН БАГА ХУРЛЫН УДИРДАМЖ

БАТЛАВ. НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН ДАРГА Ц.ОТГОНБАГАНА

“ХҮҮХЭД НЭГ БҮРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ТЭРГҮҮН ТУРШЛАГА АРГА ЗҮЙ” СЭДЭВТ ОНОЛ ПРАКТИКИЙН БАГА ХУРЛЫН УДИРДАМЖ

Нийслэл, аймаг сумдын ерөнхий боловсролын суургуулийн анги удирдсан багш, нийгмийн ажилтнуудын онол практикийн бага хурлыг анх удаа нээлттэй зохион байгуулж байна.

Зорилго: Анги удирдсан багш, нийгмийн ажилтнуудын хүүхэд бүрт хүрч үйлчлэх, хүүхэд бүрийг хөгжүүлэх, орхилгүй сургах, тэргүүн туршлага, арга зүйг танилцуулах, харилцан санал бодлоо солилцох, тэдний судалгаа шинжилгээний ажлыг идэвхжүүлэх, судалгааны ажил онол практикийн шинэ санаа, үзэл баримтлалыг нийтэд сурталчлан түгээх

Зохион байгуулалт: Хурлыг 3 салбараар зохион байгуулна. Үүнд:

Салбар 1. “Хүүхэд бүрийг хөгжүүлэх сургуулийн нийгмийн ажил”

Салбар 2. “Хүүхэд бүрийг хөгжүүлэхэд анги удирдсан багшийн үүрэг, оролцоо”

Салбар 3. “Хүүхэд бүрийг хөгжүүлэх сайн туршлага”

Хугацаа: Онол практикийн хурлыг 2013 оны 05 дугаар сарын 02-03 нд зохион байгуулна.

Илтгэлийн ерөнхий сэдэв: “Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх тэргүүн туршлага, арга зүй”

Агуулга: Илтгэлийн үндсэн агуулга нь хурлын үзэл санаанд бүрэн нийцсэн байхын хамт хүүхэд нэг бүрийг хөгжүүлж төлөвшүүлэхэд анги удирдсан багш, нийгмийн ажилтны гүйцэтгэх үүрэг, нийгмийн орчин эцэг эх, гэр бүлийн нөлөө, хүүхэд бүрийг хөгжүүлэх хичээлийн технологийн шинэчлэл, хүүхэд бүрийг хөгжүүлэхэд чиглэсэн, хүүхэд бүрт хүртээмжтэй байх зэрэг ажлын сайн арга, аргачлал, тэдгээрийн үр дүнг тусгасан байна.

Илтгэлийн бүтэц:

a.Сэдвийг сонгосон шалтгаан, ач холбогдол

b. Өнөөгийн нөхцөл байдал /дүн шинжилгээ, судалгаа/

c. Дэвшүүлж буй шинэ санаа /туршилт судалгаа/

d. Тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, арга зам, боломж нөөц

e. Дүгнэлт

f. Ашигласан эх сурвалж, ном зүй /Хавсралт материалууд байж болно/ Илтгэлд тавигдах техник стандартын шаардлага

Бүтээл нь Windows /200/XP/Vista-ийн Microsoft Office 2007 програм дээр хийгдсэн, *.doc, *.pdf өргөтгөлтэй байна.

Ерөнхий гарчиг нь 14 pt хэмжээтэй Bold

том үсгээр, дэд гарчигууд нь 12pt үсгийн хэмжээтэй

Bold форматтай

үсгийн фонд: Times New Roman 12 Цаасны хэмжээ: Дээр , доор, баруун-2 см, зүүн талаасаа 3 см, хуудас дуугарлахгүй, мөр хоорондын зай 1, баруун талаасааа зэрэгцсэн байна.

• Илтгэгчийн овог нэр, зэрэг цол, цахим хаяг

• Товч хураангуй

• Түлхүүр үгс /5-10 үгтэй/.

Түлхүүр үг нь нэр үг, нэрлэхийн тийн ялгал, ганц тоон дээр байна. Илтгэлийн нэрэнд орсон үг түлхүүр үг болохгүй.

• Үндсэн хэсэг

• Дүгнэлт

• Ном зүй гэсэн бүтэцтэй байна.

Эшлэл авахдаа дөрвөлжин хаалтад [2.152] авна.

• Жишээнь, ном зүй 2 дахь зохиолын 152 хуудаснаас эшлэсэн бол ийнхүү бичнэ. Ном зүйн бичилтэд олон улсын APA стандартыг мөрдөнө. Эрдэм шинжилгээний өгүүллийн хэмжээ нь зураг, диаграмм, хүснэгт бүхий 7-8 хуудастай байж болно.

Илтгэлийн хүлээн авах, шалгаруулах хугацаа:

Илтгэлийг цахим хэлбэрээр 2013.04.05-2013.05.02-ны хооронд zayashkii@yahoo.com, baatar_9704@yahoo.com гэсэн хаягаар, Нийслэлийн боловсролын газар /Багшийн хөгжлийн ордон 505 тоот/-д хүлээн авна. Ирүүлсэн илтгэлүүдийн агуулга, ач холбогдол, стандарт шаардлагын түвшинд мэргэжлийн судлаачдын баг зохих шинжилгээ хийж, шалгарсан илтгэлийг хэлэлцүүлнэ. Ирүүлсэн илтгэлүүдээс зохих шаардлагуудыг хангасан 30 илтгэлийг шалгаруулж эмхтгэн эрдэм шинжилгээний хурлын эмхтгэл болгон хэвлүүлнэ.

Шагнал урамшуулал 1-р байр: 1 Өргөмжлөл, 300 000 төгрөг

2-р байр: 1 Өргөмжлөл, 200 000 төгрөг

3-р байр 2 Өргөмжлөл, 100 000 төгрөг

НБГ-ын Сургалт арга зүйн хэлтэс

МУБИС-ийн Нийгмийн ажлын тэнхим Утас: 99192400 Утас: 99811808

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)